Манай сайтын зүгээс хүний "папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ. Хэрвээ та өмнө нь орсон мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй. (Хүний "папиллома" вирус гэж юу вэ?) ("Папиллома" вирустэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хүний "'папиллома" (HPV) вирус бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?)
- Хүний "'папиллома" (HPV) вирус тээсэн бол бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовох шаардлагатай юу?
HPV-н талаарх ихэнх мэдээлэлд бэлгийн олон хавьтагчтай байх нь умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлд тооцогддог аж. Гэвч HPV-н халдвар авахад бэлгийн нэг хавьтал ч хангалттай. ПАП сорилын өөрчлөлт нь хэдэн жилийн өмнөх хамгаалалтгүй бэлгийн харьцааны үр дагавар ч байж болно. Зарим судлаачид ПАП сорилын өөрчлөлтөнд хэдэн бэлгийн хавьтагчтай эсэхээс илүүтэй өсвөр бага насанд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон нь нөлөөлдөг гэж үздэг. Иймд хамгийн чухал нь та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, эмчилгээний талаар судлах нь зүйтэй аж.