Манай сайтын зүгээс хүний "'папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ. Хэрвээ та өмнө нь орсон мэдээллийг уншихыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй. Хүний папиллома вирус (HPV) гэж юу вэ?
HPV(папиллома вирус) халдвартай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Бэлэг эрхтэн дээр үү гарах эсвэл ПАП сорилын өөрчлөлтийн дараа л ихэнх эмэгтэй HPV халдвартайгаа мэддэг аж. HPV- DNA сорилоор мөн үүнийг илрүүлж болно.
ПАП сорилын хөнгөн хэлбэрийн өөрчлөлт нь хэрэв танд HPV илэрсэн бол анхаарал татна. Зарим ПАП сорилд HPV илэрсэн тухай мэдээлэгддэг ч тусад нь HPV- DNA сорилыг өгөх нь зүйтэй аж. Гэхдээ үүгээр ямар өөрчлөлт нь умайн хүзүүний хавдарт хүргэдгийг таамаглах боломжгүй. Удаан хугацаагаар эсийн өөрчлөлттэй байх нь эрүүл мэндийн хувьд ноцтой асуудалд хүргэж болзошгүй. Дээр дурдсанаар хүний дархлалын тогтолцоо нь HPV-г 1-2 жилийн дотор устгадаг. Хэрэв танд дунд зэргийн болон хүнд өөрчлөлт илэрсэн бол кольпоскопи хийлгэх шаардлагатай аж.