16 настай охины амиа алдсан хэргийг олон нийтэд ойлгуулах нь:
Олон нийтийг цочирдуулсан аймшигт аллагын хэрэг манай улсад гарсан ба үүнийг шүүн таслах, мөрдөн байцаах, мөрдөн хянах байгууллагынхан хэрхэн шийдвэрлэх нь иргэд олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Нийгэм бүхэлдээ зөвхөн нэг талын мэдээлэлд тулгуурлан хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг, материалуудыг үл мэдэх ч хэвлэлийн мэдээлэлд гүн бат итгэсэн байсан юм.
Хэвлэл, сошилоор өгч байсан мэдээлэл, нийгэмд тараасан шуугиан нь 16 настай охиныг 2 хүү нэг охин бүлэглэн онц хэрцгийгээр алж чемодонд хийж, хажууд нь инээлдэн сууж байгаа дүр төрх бүхий зурганд тулгуурлсан байлаа.
Гэвч мэргэжлийн сэтгүүлчийн үүднээс ажлаа хийн хэргийн оролцогчид болон ар гэр энэхүү хэрэг дээр ажилласан хуулийн байгууллагынхны дүгнэлт зэргийг үндэслэн олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулахад нийгэмд хэвлэл болон сошилоор түгээснээс тэр өөр нөхцөл байдалтай байсан юм.
Эхний ээлжинд энэхүү хэрэг дээр ажилласан прокурор яллах дүгнэлтийг хэргийн материалд тулгуурлан үнэн зөвөөр ялгаж салгаж дүгнэсэн байлаа.
Аллага үйлдсэн хүн нь Д бөгөөд 16 настай охины адил Э.Г Э.Н нар нь ижилхэн хохирогч юм гэсэн нь цуглуулсан мэдээлэл дээр тулгуурлан дүгнэхэд таарч байлаа.
Хэрэгт холбогдсон 4 хүүхдийн гурав нь танилцах цахим хаягаар танилцсан бөгөөд харин Э.Г нь Юби каб апп ашиглан таксинд явж байхдаа ирүүлсэн дуудлагын дагуу аллага үйлдсэн Д-г очиж авсан байдаг юм.
Д нь гадагшаа явахаар үдэлтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа би чамд мөнгө нэмж өгье чи надад жолооч хийгээд үйлчлээд өгөөч гэж гуйсны дагуу Э.Г зөвшөөрч жолооч хийж өгсөн.
Залуусын олноор орж үйлчлүүлдэг баараар орж үйлчлүүлсний дараа тэд Э.Н-ийд ирсэн бөгөөд Д нь 16 настай охиныг найз охиноо хэмээн танилцуулж бас хамт гадагшаа явах гэж буй тухайгаа хэлсэн байдаг юм.
Г.Э өндөр настай эмээ, ээж, бага насны дүүгийн хамт амьдардаг эгэл жирийн л айлын том хүү. Аав нь саяхан насан өөд болсон юм билээ. Түүнд том ар, нөлөө бүхий хүн үгүй.
Э.Н охины тухайд тэтгэвэрийн аав ээжтэй, бас л том ар тал гэх зүйл огт үгүй. Эгчийнх нь нөхөр хуулийн байгууллагын ажилтан байсан бөгөөд 4 жилийн өмнө авто ослоор өнгөрсөн юм билээ. Э.Н сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд хичээлийнхээ чөлөө заваар GS25-д ажиллан хэрэглээний мөнгөө олдог байсан. Түүний аав ээж 2 баян чинээлэг хүмүүс биш. Охиныгоо бие дааж амьдарч сураг хэмээн бодоцгоож зунд нь хөдөө гарч зусдаг байсан бөгөөд энэ зуурт хүүхдүүд Э.Н-ийн гэрт ирж таарцгаасан байгаа юм.
16 настай охины тухайд багаасаа буюу 4 настайгаасаа эхлэн аавынхаа эмээ дээр өссөн нэгэн. Тэрээр мөн л танилцах апп-аар амь насыг нь хөнөөгч Д-тэй танилцсан бөгөөд 2 найзынхаа хамтаар Э.Н-ийд ирцгээсэн. 2 найзыг нь Э.Г гэртээ харихад нь тусалсан бөгөөд 16 настай охин Д-ийн найз охин гэдэг утгаар тэнд үлдсэн байгаа юм.
Хоорондоо маргалдаж муудалцахад нь Э.Г эвлэрүүлэх гэж нилээд хичээсэн, мөн энэ охиныг битгий алаач гэж өвдөг сөгдөн удаа дараа гуйж, мөн 108 удаагаар 2 ч удаа мөргөж гуйсан байдаг юм. Тусыг эс олсон.
Алуурчин Д гартаа хутгатай, мөн тэр хайрцганд буу байгаа хэмээн сүрдүүлж мөн Э.Г-ийн гарт өөрийн цагаа зүүлгэн миний хэлснээр хөдлөхгүй бол наад цаг чинь дэлбэрэнэ хэмээн айлган сүрдүүлж Э.Г, Э.Н нараар хүссэн бүхнээ хийлгэж байсан гэдэг.
Сошилд тарааж иргэдийг цочроосон зургийг алуурчин Д дарсан бөгөөд тэрхүү алуурчинтай хэсгийг тасдан түгээсэн нь цаанаа өөр зорилго агуулжээ гэж дүгнэхэд хүргэсэн.
Алуурчин Д өдөржин архи ууж баараар явсны эцэст 16 настай охины амийг хөнөөж эцэст нь согтоод унтсан. Энэ хооронд Э.Г нэг цонхоор зугтаан гарч замдаа ээжрүүгээ утсаар холбогдон ХУД-ийн Цагдаагийн газарт очиж мэдээлэл өгч бичлэг үзүүлсэн. Д Э.Г, Э.Н нарын утсыг хураан авч мөн мэргэжлийн камераар бичлэг хийж байсан. Согтоод унасан хойно нь утсаа авч, басхүү камерын бичлэгийг Цагдаа нарт нотлох баримт болгон үзүүлэхээр авч явсан байгаа юм.
Хаалгаар гарч зугтах боломж байгаагүй. Хаалганы зайг алуурчин Д авч нуусан байсан төдийгүй, зайг хийвэл хаалганы дохиолол чангаар дугарах байсан учир цонхоор зугтан гарч алуурчныг Цагдаад хэлсэн. Ийнхүү Цагдаагийн бүрэлдэхүүн ирж газар дээр нь алуурчныг баривчилсан.
Энэ хэргийг сошилд сэвж байсан нэр бүхий хэвлэлүүд “Далд хүн” гэх ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр нар нь өмнө нь Ганданд хүчин гарлаа гэх сенсаци дээр мөн л нэг талын мэдээллийг нийгэмд цацаж байсан нь анхаарал татсаар байгаа. Нэг сонин гэмээр давхцал байгаа нь Э.Г-ийн аав нь нэр бүхий сүмийн Лам байсан. 83 мянган дагагч бүхий 16 настай охины хэргийг шударгаар шүүе гэх нүүр номын хаалттай группийн админ нь мөн л “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр байна. Тэрхүү групп нь зөвхөн хэргийн нэг талын мэдээллийг 83 мянган хүнд хүргэн МУ-ын хууль, шүүхийн байгууллага руу тохоон чиглүүлдэг.
Энэхүү хэрэг дээр Монгол Улсын хуулийн байгууллага, тэдгээрийн алба хаагчид хангалттай сайн, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан. Өнөөдрийн байдлаар алуурчин бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэн хаалттай шоронд ял эдэлж буй бол хил дамжин зугтах гэж байсан алуурчныг барьж өгсөн Э.Г, Э.Н нар цагаадан суллагдаад байгаа юм.
Мөн энэхүү хэрэг дээр Э.Г, Э.Н нарын өмгөөлөгчөөр ажилласан Мөрдөгч Б.М түүний гэр бүл болоод хэргийн талаарх өөр өнцгийг нийгэмд хүргэн ажилласан сэтгүүлч маш ихээр сошил дарамтанд өртсөн юм.
Энэхүү хэрэг Насанд хүрээгүй хэргийн оролцогчидтой учир Монгол Улсын хуулийн дагуу шүүх хурал хаалттай хуралдаж, шийдвэрээ гаргасан. Мөн нээлт хаалтын хэсгийг хэвлэлээр шууд дамжуулах боломжийг олгосон. Шүүх байгууллагын зүгээс шийдвэр гарсны дараа хэргийн талаарх зарим мэдээллүүдийг олон нийтэд тойм байдлаар хурдан шуурхай хүргэн ажиллаж байсан нь энэхүү хэргийн бодит байдлын талаар иргэд ойлгоход ихээхэн эерэг нөлөөтэй байв.
Сэтгүүлч Т.Шинэбаяр