Өнөөдөр "Үндэсний эвсэл"- ийн зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд тус эвслийн тэргүүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо.
Тэрээр: УИХ-ын сонгуульд оролцож санал өгсөн иргэдээс 364000 иргэд бидэнд итгэж саналаа өгсөн. Анхдугаар чуулган ч эхлэх гэж байна.
Бид цаашдаа иргэд, хувийн хэвшлийнхэн, аж ауйн нэгжүүдийн эрх ашгийн хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ.
Мөн сөрөг хүчний ажлыг хийхийн сацуу бид Засгийн газраас дэвшүүлсэн Засгийн газрын ирээх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавих, хяналт тавихын хажуугаар бид хамгийн зөв оновчтой шийдлүүдийг санал болгох буюу санаачлагатай ажиллах зарчмаар ажиллана.
Бид төрт ёс хэм хэмжээг баримтлана. Хий хоосон улс төр хийхгүй. Попрохгүй. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарч бидэнд өгсөн зөвлөмж чиглэлийг удирдлага болгон ажиллана гэлээ.