Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам: ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан та уучлалт гуй!

Хуульч А.Пүрэвдулам ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунанг уучлалт гуйхыг шаарджээ.

Тэрээр: Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан та өмнө нь Хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХЭҮК-ын дарга байсан. Янз бүрийн ёс зүйгүй гэх яриа үе үе сонсогдож л байсан. Нүдээр харж, бодитоор болсон эсэхийг нь мэддэггүй байсан болхоор үнэмшил төрдөггүй байсан.

 Харин хуульч А.Базарын зүй ёсны  шаардлага буюу ШЕЗ-ийн 2021 онд баталсан хуулийг биелүүлж, журам батлаагүйн улмаас шүүх иргэдэд хаалттай байгаа талаар ажлаа хийхийг зүй ёсоор шаардсаны хариуд ёс бусаар дайрч элдэв янзаар постлоод зогсохгүй хувийн чатыг нь хүртэл олон нийтэд дэлгэж хүний эрхийг зөрчсөн үйлдэлдээ уучлалт гуйж хариуцлагаа хүлээ.

Эс бөгөөс энэ мэтээр хүний эрхийг зөрччихөөд хүний эрхийг хамгаалах үндэсний хэмжээний байгууллагыг төлөөлөх эрх танд байхгүй.

Ийм байхад ХЭҮК-ын одоогийн байгаа царайг гайхах ч хэрэггүй. Энэ байгууллагад бас л эрс шинэчлэл хэрэгтэй нь Ж.Хунан мэтийн үйлдлээс баталгаажиж байна.

Эгүүлэн татах үндэслэлээ гаргаад УИХ-д хандах талаар хуульчид нэгдэж хариуцлага хүлээлгэх талаар уриалгыг биелүүлэхийн төлөө шаардана! гэжээ.