Монголын улс төрд НАМЗХ-ын гэх тодотголтой залуус үеийн үед байсаар ирсэн. Системтэй бэлтгэгддэг. Нэгэн цагт найз нөхөд явсан олон залуус их улс төрд орж ирээд тэр тогооноосоо гарч зам салцгаадаг. Олон жишээнээс тодхон харж болно.
Нэг тод жишээ нь өнөөгийн ЕС, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтобаяр нар юм.
Амралтын газар, ангийн отгоор хамтдаа зугаалж алжаал юугаа тайлдаг байсныг нь гэрчлэх зураг хөрөг түүх бишгүй л олон бий. Үүнээс нь харвал өвөр түрийндээ орохоос наагуур ижилдэн дассан найзууд байсан гэмээр. Гэвч энэ бүгд түүх болоод ард үлджээ.
Өдгөө тэд өөр өөрийн гэсэн улс төрийн карьертай, өөр өөрийн гэсэн намтай улстөрчид болжээ. Ижил зүйлс энэ мэт олон боловч сэтгэлгээ хандлага, хийж буй улс төр нь дэндүү өөр.
Н.Номтойбаяр хэлсэн үг бүхэндээ иргэдийн амьдрал ахуйг өөд нь татана, хувийн хэвшлийнхнээ хамгаална, төрийн оролцоог хязгаарлана гэдэг бол Л.Оюун-Эрдэнэ яг эдгээргийн эсрэг байр суурьтай.
Өнгрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хамгийн том өрсөлдөгч болсон Н.Номтойбаярыг хэрхэн буулгаж авах вэ? хэмээн тархиа гашилгасан биз ээ. Н.Номтойбаярын харизм, мэдлэг боловсрол, улс төрийн туршлага зэргийг нь үнэхээр барахгүй гэдгээ ч ойлгосон болов уу.
Үүний эцэст хувийн зардлаараа хайгуул хийгээд Цагаан суваргын ордыг эзэмшчихсэн Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК компанийг дампууруулж лиценз, ордуудыг нь булаагаад авчихвал Н.Номтойбаярыг улс төрөөс шахах шилдэг арга гэдгийг ухаарсан бололтой. Мөнгөгүйгээр Н.Номтойбаяр хэн ч биш болно гэж тооцжээ гэсэн үг.
Тэр галт тэргээ ч Л.Оюун-Эрдэнэ аль үжээ хөдөлгөсөн.
Залуухан, шартай 2 улстөрч ийнхүү ил цагаан нэгнийгээ шахаж эхэллээ.
Л.Оюу-Эрдэнэд ТӨҮГ-ууд байгаа бол Н.Номтойбаярт Цагаан суваргын орд байна. Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмшинэ гэх нэрээр Л.Оюун-Эрдэнэ өөрийн мэдэлд авахаар улайрч буй бол харин Н.Номтойбаяр ТӨҮГ-ыг шахаж ажиллана, цэгцлэнэ. 40-60 хувь нь ашиггүй ажиллаж байна хэмээн хариу мэдэгдэв.
Ингээд л хөшигний араар чимээ аниргүй өрнөж байсан эрх мэдлийн төлөөх тулаан гал авалцаж эхэллээ. Ирэх 30 жилд Монголчууд Л.Оюун-Эрдэнэ гэх улстөрчтэй цааш явах уу эсвэл Н.Номтойбаяртай хамт явах уу гэх сонголтын өмнө ирчихээд байна.
Та хэнийг нь таалах вэ?