Нэрт нийтлэлч Баабар: Эднийхэн Сүхбаатартай түй ч хамаагүй, өргөсийн чинээ ч сүлбээ үгүй

“Хил хязгааргүй гол” ТББ-ын Д.Сүхгэрэлийг Монголын томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эсэргүүцдэг, хилийн цаанаас санхүүждэг агент зэргээр гадны нэгэн мэдээллийн сайтад бичжээ.

Түүнийг саатуулан шалгах нь зөв гэх олон нийт сошиал орчинд байр сууриа идэвхитэй илэрхийлсээр байна.

Нэрт нийтлэлч Баабар Д.Сүхгэрэлийн тухай бичихдээ: 

Эднийхэн жанжин Сүхбаатарын нэрийг үе дамжуулан ашигласан. Эд Сүхбаатартай түй хамаарал байхгүй. Ядаж өргөсийн чинээ ч сүлбээ үгүй. Үр удам нь болчихсон наана. Урдаас эсэргүүцвэл би бүр их нотолгоо гаргаж чадна шүү. Яршиг гэж бодоод аль ч бичлэгтээ дурдаагүй, одоо зэвүү хүрчихлээ гэжээ.