УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 20 жилийн дараа зөвшөөрлийн хуулийг шинэчлэн гаргаж байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зөвшөөрлийн тухай хууль батлагдах дөхөж байгаа бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлэгийг хийж байна.

Уг хуулийг анх 2001 онд буюу одоогоос 20 жилийн өмнө батлахдаа зөвшөөрлиийн тоог багасгах тал дээр анхаарч байсан бол энэ удаагийн агуулгаар тооноос чанарлуу шилжүүлэхээр боловсруулагдаж байна.  

Өөрөөр хэлбэл тооноос илүү зөвшөөрөл олгож буй процесс нь төрийн байгууллага болон хувь хүн аль, алинд нь хүнд сурталгүй, тодорхой байх тал дээр илүү анхаарч элдэв нүх сэвээр хүнд суртал гаргаж, авлигажих боломжийг хаахыг эрмэлзлээ гэжээ.