МАНАН мафитай тэмцэнэ гэх уриатайгаар тухайн үеийн таван залуу жагсаж тэмцэн, Төрийн ордон руу орчихоод л гараад ирнэ гэсний нэг нь өдгөөгийн Хотын дарга Х.Нямбаатар билээ.
Хууль зүйн сайдаас эхлүүлээд ахалж үзээгүй ажлн хэсэг ховор. Өдгөө улс төрд нэгэнтээ ороод 6 жил болжээ. Өнөөдөр Хотын даргаар ажиллаж байна. Х.Нямбаатар даргын хувьд 6 жилийн хугацаанд огтоос суралцаагүй, суралцахгүй байгаа нэг зүйл нь хэвлэл сэтгүүлчдийг дайснаа гэж шахам хардаг хандлага юм. Уг нь өөрийн хийж буй ажлаа толгой дараалан тоо баримттай мэддэг нь өөрийнх нь давуу тал юм. Гэвч түүнийгээ ярихдаа, яриулахаар хандсан сэтгүүлчидтэй нэг л эвээ олдоггүй. Хөмхий шүдээ зууж байгаад л чамд ярилцлага өгнө өгөхгүй гэх мэтээр харьцах нь үнэхээр "сул тал" нь болчихоод байна. Туршлагатай улстөрчид бол өөрөөс нь мэдээлэл ярилцлага авах гэсэн сэтгүүлчидтэй их л уриалгахан харилцаад, эвтэйхэн ярилцаад өнгөрчихдөг.
Улстөрч болж улс төрийн хүрээлэлд олон жил тэсч үлдмээр байгаа бол сул талаа засах нь зүйтэй биз ээ...