Сүүлийн үед шатахууны үнэ өсөөд буйтай холбогдуулан ОХУ-ын Роснефть компанийг Монголд оруулж ирэх нь зүйтэй гэх хүмүүс мэр сэр харагдах болов. Тэгвэл яагаад Роснефть компанийг Монголд оруулж ирж болохгүй талаар энд бичье.
Орос Украйны дайнаас болж Роснефть дампуурч байгаа, гадаад дахь бүх үйл ажиллагаа санкцад орно.
Одоо Монголд ажиллах чадвар мөхөс.
Дээр нь Монгол өөрөө барууны хоригт орох аюултай. Роснефтьтэй хамтран ажиллах нь Украин дахь дайныг нь санхүүжүүлсэн хэрэгт унагах эрсдэлтэй юм.