Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байсан цагдаагийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж зодсон, дарамталсан, айлган сүрдүүлсэн, дамжуулж байсан мэдээллийг нь тасалдуулсан, устгасан хэрэг өндрөө авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын толгой дээр буухаар болоод байна. Энэ асуудлаас болж сэтгүүлчид өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгууллаа. Жагсаал цуглаанд зөвхөн сэтгүүлчид төдийгүй цагдаагийн байгууллага, албан тушаалтан, алба хаагчийн хууль бус үйлдэл, дур зорго, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйл ажиллагаанаас болж хохирсон, эрх нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хүрэлцэн ирж жагсаал, цуглаанд нэгдэх, эрх чөлөөгөө хамгаалж үгээ хэлэхийг урьжээ. Энэхүү жагсаалын зургуудаас хүргэж байна.