6-р сарын 15-наас АНУ-ын Элчин сайдын яамнаас олон төрлийн боловсрол, соёлын арга хэмжээнүүдийн нээлтийн арга хэмжээ болж эхэллээ
Үүний нэг болох "We women power empower wempower" үйл ажиллагаа Нацагдоржын номын санд байрлах Америкийн соёл, мэдээллийн төв-д болж өнгөрлөө. АНУ-ын элчин сайдын яамны шинжлэх ухаан, технологи, инженэрчлэл, математикийн системийг хариуцсан ажилтан Лорен Ховес:
Бид өнөөдөр элчин сайдын яамнаас зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг болох шинжлэх ухаан технелогийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх, нэмэгдүүлэх зорилготой төслийн нээлтийг хийлээ.
Хамгийн түрүүнд өглөөний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Шинжлэх ухаан, технологийн салбарт ихэвчлэн эрэгтэйчүүд ажилдаг учраас манай үйл ажиллагааг сонирхож, шинжлэх ухаан, технологийн мэргэжилтэй болох хүсэлтэй охидод урам, зориг өгөх зорилготой байлаа. Монголд суугаа АНУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг хэсэг нь Монгол улсын эдийн засгийн үйл ажиллагааг солонгоруулах, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гол зорилготой. Энэ салбарыг цааш хөгжүүлэхэд эмэгтэй албан тушаалтнуудыг хөгжүүлэх нь маш чухал. Миний хувьд сансар судлалын инженер мэргэжилтэй бөгөөд АНУ-ын сансар судлалын хүрээлэн буюу NASA-д ажиллаж байсан ба хоёр компани үүсгэн байгуулсан.
АНУ-ын элчин сайдын яамнаас "Илтгэгчийн хөтөлбөр" гэж нэрлэн үүнтэй төстэй арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Уг арга хэмжээний хүрээнд аль болох өөр, өөр салбарын мэргэжилтнүүдийг урин янз бүрийн сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Ирэх намар өөр нэгэн илтгэгч манай хөтөлбөрт оролцох юм. Тиймээс манай хөтөлбөрт идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна. Бидний зохион байгуулж буй энэ үйл ажиллагаануудын мэдээллийг элчин сайдын яамны олон нийтийн сүлжээнүүдээс авах боломжтой.
Сансарын инженерчлэлийн мэргэжилтэн Аиша Бөү: Миний хувьд би их ядуу гэр бүлд өссөн ба хичээлдээ тийм ч сайн байгаагүй ч Nasa-д сансарын инженерчлэлээр ажиллаж байсан хүний хувьд шинжлэх ухаан технелогийн салбарыг сонирхдог уг салбарт ажилдаг охид эмэгтэйчүүдэд өөрөөрөө дамжуулан урам зориг өгхийг хүсэж байна. Зургаан жил NASA-д ажилласны дараа хувийн салбарт шилжэн өөрийн бизнесээ эхлүүлж хоёр маш том технелогийн компанийг үүсгэн байгуулсан. Өнөөдрийн хоёр үйл ажиллагаагаанд оролцоход сэтгэгдэл маш өндөр байлаа учир нь МУ-д маш ухаалаг, ирээдүйтэй эмэгтэй боловсон хүчингүүд олон байдаг гэдгийг олж харлаа. Миний хувьд Монгол улсыг Чингис хаанаар төсөөлж, түүний түүхийг багаасаа сонссоор ирсэн, энэ түүхийг мэдэхгүй хүн гэж манай улсад байдаггүй. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүдийг хараад МУ-ын хөгжлийг урагшлуулахад том түлхэц болохоор харагдсан учраас тэднээр маш их бахархаж байна.