АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж: Ажлаа өгөөд зайлаач!!! Л.Энх-Амгалаан!

Гадаадаас ажиллах хүчин оруулж ирнэ ирэхгүй гэсэн маргаан сошилын сэдэв болсоор өнөөдрийг үдэв. 
Энэхүү хуулийг УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж ихэд эсэргүүцэж, эгдүүцэж буйгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. 
Тэрээр:
Арай гайгүй цалин өндөртэй уул уурхайн салбартаа Хятадууд ажиллуулна, ажлын байрны төлбөр авахгүй байя гэхээсээ ичих хэрэгтэй шүү дээ. 
Ажиллах хүчний оролцооны түвшин чинь хэд байна? Ажилгүйдэл чинь ямар байна? 
Ажиллах хүчний ашиглалтаараа орчлонгийн адагт явж байж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого бүрдүүлдэг ажлын байрны төлбөрөө ч авахгүй байя гэж хэлчихээд яаж хөдөлмөрийн сайд хийдэг юм бэ чи?!
Та нар таван толгойн хоёрыг нь хятадуудад найр тавьж өгөөд, Хятад ажилчдаа оруулж ирээд ухаад яв гэсэн хууль батлах гээд улайрч байгааг түмэн харахгүй гэж бодоо юу?! 
Ажлаа өгөөд зайлаач!!! Л.Энх-Амгалаан! гэжээ.