Инженер Ц.Бат цэрэгжсэн хувцаснаас салах ёстой тухай ингэж бичжээ.
Цэрэгжсэн хувцаснаас нийгмээрээ татгалзах ёстой.
Ийм хувцас нийгмийн ухамсар төлөвшөөгүй бүлгийг хайрцаглаж, тэдний далд ухамсарт нөлөөлж зомбируулж байдаг. Нэг буруу удирдагч гарч тушааж эхлэхэд л нийгэм солиордог. Октябрийн хувьсгал ийм цэрэгжсэн хувцастны нийгмийн солиорол байсан.
Өнөөгийн цэрэг хувцаснуудын эргүүтлийн ард мөн л Оростой нягт холбоотой улс төрчид байгаа. Засгийн газар тогтоолоор цэрэг хувцасны хэрэглээг зөвхөн тангараг өргөсөн албан хаагчдаар хязгаарламаар байна гэжээ.