Сэтгүүлч Гэрэлмаа: ӨНГӨРСӨН ШӨНӨ БАРИВЧЛАГДАЖ 6 ЦАГ СААТУУЛАГДСАНЫ ЭЦЭСТ АРАЙ ГЭЖ ГАРЧ ИРЖ ЭМНЭЛГИЙН БАРАА ХАРЛАА

 Богд Хаан амралтын газрын бөөрөнхий цагаан гэрүүдийг Нийслэлээс хүчээр буулгаж, нурааж эхэлсэнтэй холбогдуулан амралтын газрын эзэд  нийслэл хоорондын зөрчилдөөн үүсээд байгаа. Мөн тухайн газар сурвалжлага, мэдээлэл хийх гэсэн сэтгүүлчийн биед халдсан, цагдан хорьсон үйл явдал болжээ. Үүнд хохирсон "GEREL news agency"-ийн сэтгүүлч Гэрэлмаа ийнхүү нийтэлжээ.

"ӨНГӨРСӨН ШӨНӨ БАРИВЧЛАГДАЖ 6 ЦАГ СААТУУЛАГДСАНЫ ЭЦЭСТ АРАЙ ГЭЖ ГАРЧ ИРЖ ЭМНЭЛГИЙН БАРАА ХАРЛАА.
Бүх камер микрофон, утас, цүнх гээд бүгдийг нь хураалгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй цагдаагийн газрын шалан дээр өчнөөн цагийг өнгөрөөв. БОГД ХААН АМРАЛТЫН ГАЗАР согтуу, мөн хууль бусаар богд хаан амралтын газар сурвалжлага хийсэн үндэслэлээр баривчлагджээ. Ингээд согтуурлын зэрэг 0 хувьтай мөн хууль ёсны хэвлэл мэдээлэл гэдгээ ч баталлаа. Мөн үндэслэлгүй баривчлагдсан гэдгээ ч мэдлээ. Гэсэн ч сулалж явуулаагүй. Баривчлагдхаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургонруу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.
Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна шүү гэж инээлдэцгээж байв. Цагдаа шууд дамжуулж бгаа камерийн өмнө болоод, камер унтарсаны дараах харгис үйлдэл 2 ямар новшийн бусармаг болохыг харлаа мэдэрлээ.
 Эцэст нь шүүхийн шийдвэр гараагүй ч нийтийн эзэмшлийн талбайд нэг ч хэвлэлийг битгий оруул. Нэг ч дүрс камерт үлдэх ёсгүй шүү гэх хотын дарга Д.Сумьяабазарын шинэхэн тушаал цагдаа нарыг тийнхүү оодруулсан юм билээ Хотын дарга хүчтэй байна. Цагдаа нар нь ч саагиж байна. Хэвлэн мэдээллэх эрхийг хотын дарга ч хүч хэрэглэн хумиж байна даа"