НАТО-ын уулзалтад Японы ерөнхий сайд Кишида оролцоно

Японы Ерөнхий сайд Фумио Кишида зургаадугаар сарын сүүлчээр Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор болжээ. 

 Ийнхүү Ф.Кишида НАТО-гийн уулзалтад оролцох Японы  анхны Ерөнхий сайд болж байна. Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр Украин дахь цэргийн ажиллагаа төдийгүй Хятад, Хойд Солонгосын үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна батлан хамгаалах чадавхыг үндсээр нь бэхжүүлэх Японы төлөвлөгөөний талаар ярих бодолтой байна гэж NHK тэмдэглэв.

 НАТО-гийн төр, засгийн тэргүүн нарын түвшний дараагийн уулзалт зургаадугаар сарын 28-30-нд Испанийн Мадрид хотод болно. Түүнд оролцогчид шинэ стратегийн үзэл баримтлалыг баталж, эвслийг бэхжүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулгүй байдлын салбарт үзүүлэх нөлөөг авч үзэхээр болжээ.