Ардчилсан намын тамганы маргаан эцэслэн шийдвэрлэгджээ. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ:
Ардчилсан намын тамганы маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.
Цаашид өөрсдийгөө Ардчилсан нам гэх намын нэр барьсан хууль бус этгээдүүд Ардчилсан намын нэр, туг, лого ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хатуу анхааруулж байна.
Хэрэв дээрх хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал хууль хяналтын байгууллагад хандаж, зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцох болно гэжээ.
#АРДЧИЛСАН НАМ