Эрүүл мэндийн Сайд Т.Мөнхсайханы хэлсэн үгэнд татвар төлөгч иргэд дургүй байна


Шинээр бүрэлдсэн ЗГ-ын сайдуудаас шинэлэг санал санаачлага гаргаж, шинэчлэлт өөрчлөлт хийх болов уу гэж олон нийт итгэж хүлээж буй Сайдуудын нэг нь ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан юм. ЭМ-ийн салбарт олон жил ажилласан салбараа ч мэдэх нэгэн гэдгийг иргэд мэднэ.


Сайд Т.Мөнхсайханы хэлсэнчлэн Ханиад томуугийн хөнгөн шатанд байгаа хүүхдүүдэд гэрээр эмчлэх багцыг нь үнэгүй олгоно гэдэг нь халамжийн бодлогыг дэмжих гэлээ хэмээн татвар төлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй юм. 

Шинэ залуу сайдаас иргэд халамжийн бодлого, үнэгүй эм таралтыг бус өөр шинэлэг зүйл хүсч буйгаа олноороо илэрхийлжээ.