АН-ын дарга С.Эрдэнэ: 20 сая доллар л гэж яриад байна нотолгоотой баригдсан нь л энэ

АН-ын дарга С.ЭРДЭНЭ: 20 сая ам.доллар л гэж яриад байна, нотолгоотой баригдсан нь л энэ. Беларусийн ерөнхийлөгч болон бусад гадны хүмүүстэй хамтраад маш их хөрөнгө байршуулсан, угаасан байж болзошгүй байгаа.

Үүнийг Европын холбооны хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Мөн АНУ-ын элчингээр дамжуулан Америкийн хууль хяналтынханд энэ асуудлыг тавьсан. 

Монгол Улс өөрөө хуультай, төртэй улс. Хууль хяналтынханд энэ асуудлыг хүргүүлсэн. Яагаад шалгахгүй байгааг нь ойлгохгүй байгаа. Тэгсэн ч бид шаардлагаа үргэлжлүүлэн тавина.

Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгштэй байх ёстой. Х.Баттулга сошиалаар нийтийн уур амьсгалыг удирдаж, тоглоод сурчихсан хүн. Тиймээс шударга ёсыг тогтоохын төлөө Ардчилсан нам тууштай зогсоно гэжээ.