Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал болжээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал болжээ

Тус зөвлөлийн хуралд Сангийн сайд 

Б. Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч 

Б. Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга 

Т Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Хуралдаанд оролцогчид нүүрсний экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, алтны үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэх гарц, шийдлийг хэлэлцжээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын засгийн газар, Монголбанканд 

🔺Хүнсний гол бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэх, 

🔺Уул уурхайн экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.