"Баавгай болохсон" киног Кино урлагийн зөвлөлөөс 0скарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтанд оруулахыг дэмжээгүй шийдвэрийг гаргасанд олон хүн бухимдаж буйгаа илэрхийлээд буй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажээ.
Тэрээр: Солиотой юм.
Улсаа төлөөлөөд нэг ч гэсэн бүтээл явах хэрэгтэй шүү дээ. "Кино урлагийг дэмжих тухай хууль" гэж аялал жуулчлалын салбарт нэн чухал анхдагч хуулийг өмнө УИХ баталж гаргасан.
Үр дүнг нь үзмээр байх юм. Энэ бүтээл Олон Улсын шагнал авсан аваагүй бүтээл гэж ойлгосон гэжээ.