Х.Баттулга мөнгө тарааж болох юм бол Хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар ч бас мөнгө тарааж болох уу?

Найр хуримын цаг дуусч намрын ажлаа эхэлдэг нь Монголчууд бидний гэм биш зан. Хотын ажил ундарч байх энэ цаг хугацаанд яг зэрэгцэн орон нутгийн сонгуулийн амлалтууд болоод пиар эрчимжсээр. Үүнийг хамгийн овжин ашиглаж буй хүнээр Х.Баттулга гишүүн тодроод байна. Х.Нямбаатар даргын хэлсэнчлэн ажил ч хийж үзээгүй баахан шантаажчин лайвчингуудаа дагуулсаар Нарантуулаар гороолжээ. Зүгээр ч нэг гороолсонгүй. Урлаг спортыг дэмжих зорилгоор 30000 төгрөгийг хүүхдүүдэд тараана хэмээн гороолжээ. 

Цар тахлын үеэр ч өөрийг нь дэмждэг ард түмэндээ талхныхаа булангаас тарааж үзээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга татвар төлөгч иргэдийн мөнгийг эргүүлээд намынхаа, өөрсдийнхөө пиарт зориулан тараана гэж мэдэгдсэн нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Эсрэг талд нь мөнгөтэй бол мөнгөтэй, хөлтэй бол хөлтэй Нийслэлийн МАН энэхүү улс төрийг нь хэрхэн хүлээж авч буй нь үнэхээр сонин. Х.Баттулгатай аман дайн зарлаж гадны агент хэмээн зарласан Х.Нямбаатар зүгээр хараад сонсоод өнгөрөөх болов уу? Эсвэл давууулж амлалт өгөх үү?

Тэртээ 34 жилийн өмнө чөлөөт зах зээлийн автор болон хувьсгал хийсэн Ардчилсан нам өнөөдөр хамгийн их халамж ярьдаг, тараах гэж оролддог болчихсон нь дэмжигч сонгогч иргэдээ өдөр бүр алдсаар буй. Харамсах халаглахын завсарт аргаа барсан ардчиллын дэмжигчид өөр сонголт хийхээс өөр аргагүй байдалд хүрч бүр МАН-д хүртэл саналаа өгдөг болсныгоо ч ил цагаан илэрхийлдэг болсон.

Танкаар айлгаж Монголын хөгжлөөс 20 жил хойш нь татсан Х.Баттулга хэмээх хачин жигтэй, халмжийн сэтгэхүйтэй, хорон үйлдэлтэй энэ л улстөрчийг хэрхэн давж тоглох вэ? Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар давж тоглож чадах болов уу?