"Үндэсний эвсэл" үнэхээр ийм амбицгүй гэж үү? Эргэн ирэлт хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй бус уу? Эвслийнхээн...

УИХ-ын ээлжит сонгуулиас хойш чимээ анир гаргахгүй шахам болчихсон Үндэсний эвсэл үнэндээ оршсоор байна уу?

Төрийн ордонд гишүүд нь суух өрөөгүй шахам нэг л жигтэй нам гүм чив чимээгүй. Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн энэ цаг үед ч таг чиг. Хаа нэг ганц нэгхэн постер харагдахаас хэтрэхгүй нь гайхаш төрүүлэм.

Ардын нам, Ардчилсан нам 2 л үй зайгүй үйрмэг дүйрмэг боржингийн хэрүүл хийсээр ил далд сонгуульдсаар. Өнөөх Үндэсний эвсэл нь бас л сураггүй. Тендер, хулгай луйвар, Ногоон автобусны шахаа гээд та нарт зөвхөн хавтсыг нь л харуулсан харин биед үе шаттайгаар ил болгоно, илчилнэ гэсэн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яг одоо л дугарч өнгөрсөн 10 жилд МАН Нийслэлийг удирдсан нэрээр хэрхэн дампууруулж, хогондоо дарагдаж, эвдэрхий замаар хөрөнгөө хэмхчин байж давхих биш түгжрэлд мөлхөж буй ард түмний дуу хоолой болж улс төр хийхгүй гэж үү?

Намар нь боржурын өвөл нь давс хужирны шахаа хийгч дабль стандартын автобруудтай тэмцэхгүй юм болов уу?

Эргэн ирэлт хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй бус уу? Эвслийнхээн...