Хуульч О.Батхүү: Сонгуулиар цагдаа, хуулийнхан улстөрчдийн гар хөл болж эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй

Сонгуулиар өрсөлдөгчөө харлуулах, хэвлэлээр нүдэх нь манайд гэлтгүй бусад оронд байдаг зүйл. Зөв гэж байгаа юм биш. Гэхдээ энэ бол "ардчилсан" тогтолцооны гажиг болохоор яалтай билээ.

Харин огт болохгүй зүйл бол цагдаа, хуулийнхан улстөрчдийн гар хөл болох, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал.

Хааны алба халаатай эзний алба ээлжтэй. Бодит хохирогчтой, тодорхой үйлдэлтэй хэрэг хэзээ нэг цагт, ямар нэг байдлаар заавал ил болдог.

Үүнийг нууцад авч дарсан хэргийн хохирогчид үгээ хэлж, гүйцэтгэсэн ажилтнуудын нэрс, хийсэн үйлдлийг нь нотлох баримтууд ил болж байгаагаас харж болно.