Яагаад Ц.Туваан сайдын буруу гэж?

Ачит ихтийг хаасан дуулиан нэг хэсэг өндрийг авсан ч тэгсхийгээд мартагдсан байлаа. Харин өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд дахин сэдэв болох нь тэр. Юуны өмнө Ачит ихт гэж ямар үйл ажиллагаа явуулдаг компани болохыг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.

Ачит ихт хувьцаат компани нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж үнэт чанараа алдаж байсан холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, эдийн засгийн эргэлтэд оруулан, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг 8 дахь жилдээ үйлдвэрлэн экспортод гаргасаар ирсэн юм. 

Үнэндээ үнэт чанараа алдаж, хаягдал болж байсан овоолгыг баялаг болгон хувиргаж байсныг нь уншигч та бүхэн ойлгосон байхаа. 

Гэнэт л УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга, ЕС Л.Оюун-Эрдэнэ Ачит ихтийн ард Ц.Элбэгдорж, П.Цагаан нар байгаа хэмээн чуулганы танхимаас мэдэгдэж төд удалгүй энэхүү үйлдвэр эрсдэлд орсон юм. Аль ямар үйлдвэрийн ард хэн байх нь МУ болоод иргэдэд үнэндээ хамааралгүй. Нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл явуулж баялаг бүтээх нь л чухал. ТҮЦ ч ажиллуулж үзээгүй одоогийн ЕС Л.Оюун-Эрдэнэ баялаг бүтээхийн жаргал зовлон, хүндрэл бэрхшээлийг үнэндээ мэдэхгүй. Поп мэдэгдлүүд нь сөрөг үр дагавартай байсныг Сайд Ц.Туваан засаж залруулан юутай ч үйл ажиллагаа нь зогсоод байсан үйлдвэр ажиллаж эхэлжээ. 

Салбарын сайдын хийх л ажил. Шийдэх ёстой нэн тэргүүний асуудал мөнөөс мөн. Иймд Ц.Туваан сайдад бурууг өгч буланд шахах нь буруу ичгэвтэр үйлдэл юм.