Хүний папиллома вирус (HPV) гэж юу вэ?

HPV вирусийн халдварын талаар мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан охид бүсгүйчүүдийн дунд гадна бэлэг эрхтний урагцаг, умайн хүзүүний халдварын эмгэг элбэг тохиолдож байгаа аж. 

Хүний папиллома вирус (HPV) гэж юу вэ?

Энэхүү вирус нь 100 гаруй хэлбэртэй. Зарим хэлбэр нь гар, бэлэг эрхтний үүг үүсгэдэг. Ихэнх нь хоргүй. 

HPV бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?

HPV маш жижиг вирус бөгөөд арьсан дээрх өчүүхэн нүхээр нэвтэрдэг. Хэрэв та бэлгийн идэвхтэй амьдралтай бол үтрээ, шулуун гэдэс, аман сексээр HPV-ийн халдвар авах боломжтой.  HPV халдварлахад заавал үтрээгээр бэлгийн хавьталд орсон байх албагүй. Бэлгийн нэг хавьтагчтай байсан ч халдвар авч болно.

НPV бэлгийн үүг үүсгэнэ. Зарим хэлбэр нь эсийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэх буюу умайн хүзүү, бэлгийн уруул, үтрээ, хошногоны хавдартай холбоотой. Умайн хүзүүний хавдар бараг 100% уг хэлбэрүүдтэй холбоотой.  Хүний дархлааны тогтолцоо 1-2 жилийн дотор уг вирусээс өөрөө ангижрах чадамжтай ба HPV-ийн халдвартай эмэгтэйчүүдийн дийлэнх олонх умайн хүзүүний хавдраар өвчилдөггүй.