Шадар сайд Ч.Хүрэлбаатар Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны иргэдтэй уулзжээ

Шадар сайд Ч.Хүрэлбаатар Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны ард иргэдтэй Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүд, гарсан үр дүн, бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийж ярилцжээ. 
 Аливаа тосгон аль нэг сумын харъяанд биш харин бие даасан нэгж болж байж цаашид хөгжинө. Иймд Гуулин тосгоныг бие даасан нэгж болгох асуудлыг яаралтай шийдмээр байна.
Нийгэмд шударга ёсыг тогтоож хариуцлага тооцдог байх ёстой
 Тосгонд залуучуудын ажиллаж амьдрах орчинг хангаж өгөхөд анхаарах хэрэгтэй
сум, тосгоны сургуулийн сургалтын чанарт онцгойлон анхаарахгүй бол үр хүүхдийнхээ сургуулийн асуудлаас хамаарч шилжин явах тохиолдол гарч байна.
Тосгоныг төвлөрсөн халаалтанд шилжүүлэх хэрэгтэй зэрэг олон асуудлаар нээлттэй ярилцжээ.

Тэрээр: Гуулин тосгон улам хөгжин дэвших болтугай. Найрсаг, дотно хүлээн авсан Гуулин тосгоныхондоо баярлалаа гэсэн байна.