Манай сайтын зүгээс хүний "папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ. Хэрвээ та өмнө нь орсон мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй. (Хүний "папиллома" вирус гэж юу вэ?) ("Папиллома" вирустэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?)
Бэлгийн замын HPV хэр тархацтай вэ?
Бэлгийн замын HPV нь бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд элбэг тархалттай. Ихэнх хүмүүс энэ тухайгаа мэддэггүй, учир нь шинж тэмдэггүй байдаг аж.
HPV бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?
HPV маш жижиг вирус бөгөөд арьсан дээрх өчүүхэн нүхээр нэвтэрдэг. Хэрэв та бэлгийн идэвхтэй амьдралтай бол үтрээ, шулуун гэдэс, аман сексээр HPV-ийн халдвар авах боломжтой. HPV халдварлахад заавал үтрээгээр бэлгийн хавьталд орсон байх албагүй. Бэлгийн нэг хавьтагчтай байсан ч халдвар авч болно.
НPV бэлгийн үүг үүсгэнэ. Зарим хэлбэр нь эсийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэх буюу умайн хүзүү, бэлгийн уруул, үтрээ, хошногоны хавдартай холбоотой. Умайн хүзүүний хавдар бараг 100% уг хэлбэрүүдтэй холбоотой. Хүний дархлааны тогтолцоо 1-2 жилийн дотор уг вирусээс өөрөө ангижрах чадамжтай ба HPV-ийн халдвартай эмэгтэйчүүдийн дийлэнх олонх умайн хүзүүний хавдраар өвчилдөггүй аж.