Манай сайтын зүгээс хүний "папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
Хэрвээ та өмнө нь орсон мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах холбоосуудаар нэвтрээрэй.
- Хүний "папиллома" вирус гэж юу вэ?)
- "Папиллома" вирустэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус тээсэн бол бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовох шаардлагатай юу?
- Хүний "'папиллома" HPV вирус умайн хүзүүний хавдар үүсгэдэг үү?
- HPV вирус нь ямар хавдар үүсгэдэг вэ?
Хүний папилома вирус зөвхөн бэлгийн замаар халддаг халдвар уу?
Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг.
6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг байх жишээтэй. Эдгээр нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар халддаг учраас бэлгийн ид идэвхтэй амьдралтай байгаа залууст түгээмэл тохиолддог. Гэхдээ бас агаар дусал, ахуйн хавьтлаар халдах боломжтой. Бид нар гарын үү, хөлийн эвэр гэж ярьдаг. Эдгээр нь папилома вирусийн 1 дүгээр хэв шинжээр үүсгэгддэг аж.