Манай сайтын зүгээс хүний "папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
Хэрвээ та өмнө нь орсон мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах холбоосуудаар нэвтрээрэй.
- Хүний "папиллома" вирус гэж юу вэ?)
- "Папиллома" вирустэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус тээсэн бол бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовох шаардлагатай юу?
HPV умайн хүзүүний хавдар үүсгэдэг үү?
HPV эсийн өөрчлөлт даамжрахад нөлөөлдөг ч өөрөө хавдрын шалтгаан болдоггүй аж. Хавдрын үүсэлтэнд өөр юу нөлөөлдгийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Зарим хүчин зүйлүүд:
- Бага насандаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- Тамхидалт
- Дархлаа сульдал
- Хоол тэжээлийн дутагдал, ялангуяа А, С аминдэм, фолийн хүчлийн дутагдал
- Стресс
- Хламиди гэх мэт бэлгийн замын бусад халдварууд
Ядуурал нь умайн хүзүүний шалтгаант нас баралтанд нөлөөлөх гол хүчин зүйл гэдэг нь тодорхой болсон. Хоол тэжээлийн дутагдал, тамхидалт, стресс ядууралтай холбоотой байх нь олонтаа байдаг аж.