Манай сайтын зүгээс хүний "папиллома" вирусын талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
Хэрвээ та өмнө нь орсон мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах холбоосуудаар нэвтрээрэй.
- Хүний "папиллома" вирус гэж юу вэ?)
- "Папиллома" вирустэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?
- Хүний "'папиллома" (HPV) вирус тээсэн бол бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовох шаардлагатай юу?
- Хүний "'папиллома" HPV вирус умайн хүзүүний хавдар үүсгэдэг үү?
-HPV вирус нь ямар хавдар үүсгэдэг вэ?
HPV вирусийн халдвар авсан тохиолдолд умайн хүзүүний хавдар, ам залгиур, улаан хоолойн хавдар түгээмэл тохиолддог. Мөн үтрээ, гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хавдар үүсгэдэг байна. Эмэгтэйчүүдэд HPV-16, 18, 31, 33, 39, 45, 50, 51, 52, 56 гэх мэт хэв шинжүүд нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг. Харин HPV-6, 11, 26, 42, 44, 54 гэх шинжүүд нь хавдар үүсгэх эрсдэл хамгийн бага боловч гадна бэлэг эрхтний үү, урагцаг үүсгэдэг аж.