Шадар сайд Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкны гүтгэлэгт баримтаар хариу өгье

Хөгжлийн банкны хуульчийн гүтгэлэгт хариу өгье.

Өмнөх хүмүүсийн хийсэн ажлыг үгүйсгэж, хүмүүсийг нь харлуулж, хийсэн ажлыг өөртөө наах гэсэн арчаагүй үйлдлээ зогсоохыг нэр бүхий хүмүүсээс шаардаж байна. Мөнхсүх захиралтай удирдлагын баг 2020.04.16-аас 2021.08.12-ны хооронд ажиллахдаа зээл төлүүлэхийн тулд хууль, шүүхийн байгууллагуудад хандаж, хөөцөлдөж байсан баримтуудыг та бүгдэд хүргэе.

(Жич: Хуульчийн зөвлөгөөний дагуу зээлдэгчтэй холбоотой зарим мэдээллийг дарсан болно.)

Шүүхэд хандсан баримтууд:

• Иргэний хэргийн шүүхэд хандаж шинээр гаргасан нэхэмжлэл: 12 нэхэмжлэл.

1. Зэст өндөр ХХК, 2020.06.16

2. Капитал банк, 2020.07.22

3. Газ Импорт ХХК, 2020.10.09

4. Эрэл ХХК, 2020.10.16 (3 зээлийн гэрээг нэгтгэн нэхэмжилсэн)

- (2013.08.16, З-БҮК-ХО, 2013-143 тоот Зээлийн гэрээ), 

- (2014.04.28, З-БҮК-ХО, 2014-49 тоот Аккредитивын зээлийн эрх нээх гэрээ), 

- (2015.10.14, З-БҮК-ХО, 2015-82 тоот Зээлийн гэрээ), 

5. Чингис хаан банк – Дамжуулан зээл, 2020.10.27

6. Чингис хаан банк – Хадгаламж, 2020.12.17, (нэмэгдүүлсэн нэхэмжлэл 2021.05.17)

7. Монгема ХХК, 2021.01.26

8. Дэд бүтэц инженеринг ХХК, 2021.02.05

9. Инсада истерн ХХК, 2021.04.30

10. Хөтөл ХХК, 2021.06.30

11. Хөтөл ХХК, 2021.03.30 (УЕПГ-тай хамтран ажилласан зээл)

12. Кью Эс Си ХХК, 2020.09.25 (УЕПГ- тай хамтран ажилласан зээл)

 - Хөтөл ХХК, 2020.09.25 (УЕПГ-тай хамтран ажилласан зээл)

Нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, шүүхэд хандсан нэхэмжлэл: 6 нэхэмжлэл.

13. Монгол мах экспо ХХК, 2020.04.20

14. Монгол эм импекс ХХК, 2020.04.20

15. Монгол мах экспо ХХК, 2020.05.07

16. ТОСК – Шинэ яармаг, 2020.05.26

17. Монгол драй милк, 2021.06.30 (УЕПГ- тай хамтран ажилласан зээл)

18. Кью Эс Си ХХК, 2021.02.09 (УЕПГ- тай хамтран ажилласан зээл)

 Хуулийн байгууллагад шалгагдаж буй хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгосон зээлүүд: 6 хүсэлт.

19. Монгол драй милк, 2020.05.18 (АТГ-ын иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол)

20. Комплант ХХК, 2021.01.25

21. Комплант ХХК, 2021.03.02

22. Мавангүй ХХК, 2020.10.14 (АТГ-т хүргүүлсэн хүсэлт албан бичиг)

23. Пи си вай ХХК, 2020.12.16 (АТГ-т хүргүүлсэн хүсэлт албан бичиг)

24. НВЦ ХХК, 2020.09.28 (УЕПГ-т хүргүүлсэн албан бичиг)

Зээлийн эргэн төлөлтийн хувьд:

• 2020 онд нийт: 351.8 тэрбум төгрөг 

- 2020.01.01 – 2020.04.15-ны хооронд: 54.7 тэрбум төгрөг, 

- 2020.04.16 – 2020.12.31-ний хооронд: 297.1 тэрбум төгрөг

• 2021.01.01 - 2021.08.12-ны хооронд: 270.5 тэрбум төгрөг

Нийт 622.3 тэрбум төгрөгийн зээл төлүүлсэн.

Мөн чанаргүй 7 зээлийг бүрэн барагдуулж хаасан. Үүнд: Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хамтын эх булаг ХХК, Шарын гол ХК, Нью Хаппи ХХК, Скайлэнд Энержи ХХК, Капитал банк - харилцах үлдэгдэл, ЖДҮХСан

Жич: Зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл нь тухайн хугацааны банкны эргэн төлөлтийн дансны хуулгаар нотлогдоно.