ANCSDAAP-ийн 32 дугаар бага хурал Монгол улсад болно


ANCSDAAP-ийн 32 дугаар бага хурал Монгол улсад болно

“Ази, Америк, Номхон Далайн Орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP)-ийн Хүн амын тооллогын 31 дүгээр бага хурал” Японы Токио хотод өнөөдөр эхэллээ.

Ирэх 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх тус олон улсын бага хурлаар “2020 оны тооллого, судалгаанд “КОВИД-19” хэрхэн нөлөөлсөн, түүнээс шалтгаалсан сорилтуудыг хэрхэн даван туулах” талаар онцлон хэлэлцэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү хуралд Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа цахимаар оролцож, "Монгол Улсын Хүн амын тооллогод “КОВИД-19” хэрхэн нөлөөлсөн, мэдээлэл цуглуулах болон боловсруулахад ямар сорилтууд учирсан” талаар итгэл тавилаа.

Түүнчлэн ANCSDAAP-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа сонгогдлоо. Мөн ирэх 2024 онд тус нийгэмлэгийн 32 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар санал нэгдсэн байна.