Өмгөөлөгч О.Анхбаяр иргэдэд зориулан дараах зөвлөгөөг хүргэжээ.
Мөрдөгч нь хүнээс 22 цагаас 06 цагийн хооронд мэдүүлэг авах хориотой
Гэхдээ хойшлуулшгүй тохиолдолд дээр дурдсан цагаар мэдүүлэг авч болдог, бас та өөрөө зөвшөөрсөн тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авч болно.
Мөрдөгч хүнийг дуудахдаа утсаар дуудах эрхтэй, гэхдээ утсаар дуудаад байхад ирсэнгүй гэх шалтгаанаар хүнд албадлага хэрэглэн өөрийн ажил дээрээ авчрахыг хуульд хориглосон байдаг.
Мөрдөгч нь утсаар дуудаад ирэхгүй байгаа хүнийг прокурорын мэдэгдэх хуудас гэдэг бичгээр дуудах ёстой.
Прокурорын мэдэгдэх хуудас авсан хүн заавал мөрдөгч дээр очих үүрэгтэй болох бөгөөд хэрэв мэдэгдэх хуудас авчихаад очихгүй бол тухайн хүнийг албадлага хэрэглэн авчрах эрх мөрдөгчид үүснэ.
Шаардалгатай тохиолдолд мөрдөгч нь тухайн хүний байгаа газарт өөрөө очиж мэдүүлэг авч болно хэмээн хуульд бас заасан байдаг гэсэн байна.