Монгол Улсын хэмжээнд 2021 онд 5981 хүн хорт хавдраар оношлогдож, 4559 хүн нас баржээ. Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5% нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60% нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас барсан байна. Мөн Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хорт хавдрын үзүүлэлтийг авч үзвэл, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10 000 хүн тутамд 6 байгаа аж. Хорт хавдрын нас баралтын түвшнийг харвал уушгины болон улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын 9 нь нас барж байна.