Улаанбаатарын нийт эмийн сангийн 63 хувь нь хотын төв, орон сууцны хороололд төвлөрчээ


Газрын зурагт суурилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн гаргажээ. Газарзүйн мэдээллийн системийн өдрийг дэлхий даяар жил бүрийн арваннэгдүгээр дүгээр сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай.

Улаанбаатарын нийт эмийн сангийн 63% нь хотын төв буюу орон сууцны хороололд төвлөрсөн байна. Хотын төвөөр буюу орон сууцны хорооллоор явбал 200 метр тутамд эмийн сан тааралдах магадлалтай бол гэр хороололд дунджаар 3 км зайд эмийн сан таарах магадлалтай юм.
 


Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 4,952 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Openstreetmap дээр 1,650 нь буюу нийт эрүүл мэндийн байгууллагын 30 хувь нь тэмдэглэгджээ.

OSM-д тэмдэглэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын 66 хувь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Баянзүрх дүүрэгт нийт 260 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн ердөө 13 хувь нь тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу шаттай.

Хотын иргэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авах зай нь ойролцоогоор 500 метр байх нь хүртээмжтэй гэдэг.

Гэвч нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн 45 хувь нь автобусны буудлаас 500 метр ба түүнээс хол амьдарч байна.

Автобусны буудлаас 500 метрээс хол амьдарч буй айл өрхийн хувь, дүүргээр
СХД - 68.1 хувь
ХУД - 56. хувь
БЗД - 45.8 хувь
СБД - 41.6 хувь
ЧД - 31.5 хувь
БГД - 26.3 хувь

Газрын зурагт суурилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн гаргажээ. Газарзүйн мэдээллийн системийн өдрийг дэлхий даяар жил бүрийн арван нэгдүгээр дүгээр сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улсад энэ өдрийг өнөөдөр Эрдэнэт хотын “Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн хурлын танхимд танхим, цахимаар хослуулан зохион байгуулжээ.

Public Lab Mongolia, Тунгаахуй өгөгдлийн урлан, Монголын гео-мэдээллийн холбоо, iMap.mn аппликейшн хамтран нээлттэй эх сурвалж бүхий газрын зургийн өгөгдөлд суурилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг танилцууллаа.

Open Street Map гэж юу вэ?
OpenStreetMap нь дэлхийн газрын зургийг бүхэлд нь нийтэд хүртээмжтэй, үнэгүй, хэн ч татаж авч болохуйц болгох зорилготой цахим төсөл юм . 2004 онд Английн оюутнуудын санаачилгаар эхэлжээ. OSM нь сайн дураараа ажиллаж буй мянга мянган хүмүүсийн хамтын хөдөлмөрөөр бий болдог, хэн бүхэн нэгдэхэд нээлттэй үйл ажиллагаа юм.

2013 онд манай  улсад хамгийн анх олон нийтийг хамарсан марафон "Smart cities: Mapping Ulaanbaatar төслийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Public Lab Mongolia NGO 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нээлттэй эх сурвалж бүхий газрын зураг болох OSM ашиглан орон зайн нээлттэй өгөгдөл бий болгох, цуглуулах, сайжруулах зорилгоор 2019 оноос Mapathon хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. OSM-ийг олон төрлийн судалгаа, гар утасны аппликейшн, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байна.

Эх сурвалж: Тунгаахуй