ЭМЯ: ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Эхийн эндэгдлийг шинжих арга” сэдэвт цахим хурлыг амжилттай зохион байгууллаа.
 Цахим хурлыг тус төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд УГТЭ, ХСҮТ, Хүрээ амаржих газар, ЭНЭҮТ II, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн ЭМТ, Жаргалант тосгон, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, сум, өрхийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан бүхий 162 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.

Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Балцэцэг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер М.Камара “Эхийн эндэгдлийг шинжих арга”, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч Г.Хонгорзул “ Озон эмчилгээ ба жирэмсэн” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.

      Жирэмсний хүндрэл, эхийн өвчлөл, эндэгдлийг судлах 5 арга (үгээр шинжих арга, байгууллагад суурилсан эхийн эндэгдлийг судлах, эхийн эрүүл мэндэд учирсан ноцтой хүндрэлд дүн шинжилгээ хийх, эхийн өвчлөл, эндэгдлийг судлах итгэмжит лавлагааны арга, эмнэлзүйн аудит хийх) байдаг ба судалгааны аргуудыг зөв хэрэглэснээр нууц хадгалсан, нэр хаяггүй, заналхийлээгүй орчинд, нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, нөхцөл байдлын дүн шинжилгээг нээлттэй хэлэлцэж тайлагнах, үр дагаврыг бүрэн гаргах, улмаар сургамж авч, эхийн амь насыг аврах, үндэсний хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад амжилттай хэрэгжүүлж болох талаар ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер М.Камара дурьдлаа.
Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон Монгол Улсад озон эмчилгээ нь зөвшөөрөгдөөгүй, үйлдлийн стандартад байхгүй болохыг анхааруулав. Түүнчлэн стандарт бус эмчилгээ, нотолгоонд суурилсан хангалттай мэдээлэл байхгүй ба эмчлгээг 1990-д оноос Европын улсуудад, 1984 онд Герман улсад, 2020 онд Америкийн нэгдсэн улс болон хөгжингүй орнуудад хориглосон болохыг танилцуулж, оролцогсдын асуултанд хариулж, чиглэл өгөв.
Эр сурвалж: ЭМЯ