Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын цаашдын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол залуучуудын дунд Япон улсын талаарх өнөөгийн ойлголт, цаашдын хандлагыг тодруулах асуулга явуулжээ. Судалгааны үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг судалгааг монгол залуучуудын Япон улсыг сонирхож буй байдал, гадаад улс руу аялах хандлагыг тодорхойлох зорилготойгоор явуулсан бөгөөд судалгаа явуулсан зорилтот бүлэг нь Монголын их, дээд сургуулийн оюутнууд байв. Судлагааг зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний өдрүүдэд сар гаруйн хугацаанд Google forms-оор 15 хаалттай болон нээлттэй асуулгын хүрээнд явуулжээ.
Судалгаанд их, дээд сургуулийн 17-30 насны бакалавр болон магистрын хөтөлбөрийн нийт 310 оюутан оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй байв.
Япон оюутан Фүрүта:
"Уг судалгааны хамгийн чухал асуулт болох "Танд Япон улс сэтгэл татам санагддаг уу?" гэх асуултад 310 оролцогчийн
- 69 хувь нь буюу 214 оюутан маш их
- 19 хувь нь бага зэрэг
- 9 хувь нь хэлж мэдэхгүй
- 2.3 хувь нь ер нь үгүй
- 0,7 хувь буюу хоёр оюутан огт үгүй хэмээн хариулсан байна. Энэ нь монгол залуу Японд дуртай болохыг харуулахуйц үр дүн гэж үзжээ.
Залуучууд Япон улсад сэтгэл татагддагийн шалтгаан нь Япон улсын ил харагдах соёлын бүтээгдэхүүн /анимэ, манга гэх мэт/ гадна, нийгмийн доторх соёл, ёс суртахуун нь тухайн улсад татагдах голлох хүчин зүйл болж байна гэсэн үр дүн гарсан байна.
Мөн гадаад руу аяллаар явах сонирхолтой байгаа оюутнуудын 90 гаруй хувь нь Япон руу аялах сонирхолтой байгаа бөгөөд монгол залуучууд Японд ихээхэн тагтагдахын сацуу Япон оронтой танилцах, аялах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлэх аж.
Гэвч санхүүгийн болон хэлний мэдлэг зэрэг асуудлууд тулгарч байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын дийлэнх нь гадаад руу аялахад зардал багатай эсэх, онгоцны тийз, замын зардал хямд эсэх, хэл нэвтрэлцэх эсэхийг чухалчилж байна.
Монгол залуучуудын нэг удаагийн аяллын зардалд төсөвлөж буй дүн нь 2022 оны нэгдүгээр улирлын байдлаарх монгол хүний дундаж цалин 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэж байгаагаамс харахад Япон руу явмаар байвч санхүүгийн хувьд бололцоогүй байгаа юм.
Мөн гадаад руу аяллаар явахад ашигладаг мэдээллийн эх сурвалжийг тдруулбщсан бөгөөд аяллын сайт , Фэйсбүүк, гэр бүл, найз нөхөд, танилуудаасаа мэдээлэл авдаг гэх хариулт зонхилж баайна.
Тиймээс тус оюутнуудын зүгээс эдгээр асуудлыг буууруулах зорилгоор гурван сана дэвшүүлжээ.
1. Хэл
2. Санхүүгийн дэмжлэг
3. Японы орны талаар сурталчлах
Сүүлийн жилүүдэд япон хэл сонирхон судлах хүмүүсийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор хэл сонирхож судалж байгаа оюутан заууст зориулан чадвараа сайжруулах боломж бүхий уулзалт, семинар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн улс хоорондын зорчих зардлын үнийг бууруулах тухай санал солицож, бодитой үр дүнд хүрэх нь цаашдын хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөл авчрах боломжтой хэмээн дүгнэж байна. Түүнчлэн монгол залуучуудын Японы уламжлалт соёлыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байгаа тул Кабүки, цайны ёслол зэрэг соёлын арга хэмжээг сурталчлах нь Япон улсыг илүү танин мэдэх боломж юм.
Цаашлаад Япон орны талаар сурталчлах үйл ажиллагааг зонхилогч эх сурвалжууд дээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Харин Японы залуус Монголыг тал нутаг, морь зэргээр төсөөлдөг ч төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс Монголын тухай япон залууст сурталчлах замаар харилцан идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь хоёр орны харилцаанд эерэг нөлөө авчрах боломжтой.
Тиймээс Япон, Монголын хоорондын харилцаа урт удаан үргэлжлэх, хоёр улсын залуучууд хоорондын харилцааг сайжруулахад залуусын оролцоо нэмэгдэх шаардлагатай байна" гэв.