Интроверт буюу дотогшоо хүмүүст хэрхэн хандах, туслах нь зүйтэй вэ?
Интроверт буюу дотогшоо хүмүүст хэрхэн туслах вэ гэвэл ярьж буй зүйлийг нь дуустал нь сонсох, өөрийнх нь чадамжид таарсан зан үйлийг болоод хариуцлагатай байдлыг нэхэх хэрэгтэй байдаг. Тухайн хүүхдэд тулгарч буй асуудалд туслаад сэтгэл зүйн шинж чанарт тохирсон бүх зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Зан чанарын хурцадмал шинж тэмдэг жишээлбэл мэдрэмтгий гэдэг зан төлөв хурцадмалаар гарч ирлээ гэж авч үзье. Мэдрэмтгий байх шинж чанар амьдрахад болон амьдралын явцад хэрэгтэй шүү дээ. Хүний зан төлөвийг хараад дуртай, дургүй, таатай эсвэл таагүй байгааг мэдэрч байж хариу үйлдэл үзүүлнэ. Тэгэхээр хэт мэдрэмтгий байхаар хүрээлэн байгаа хүмүүст ч хэцүү өөр ч хэцүү болно. Бүхий л зан төлөвүүд хүнд тодорхой, хэвийн хэмжээгээр байх ёстой. Энэ зан чанарууд хэт их болоод ирэхээр хүмүүсийн ажиллаж амьдарахд хүндрэлтэй болж эхэлдэг. Энэ нь цаашлаад сэтгэлзүйн асуудал болсноор сэтгэцийн эмгэг ч болж болдог.
Энэ тохиолдолд сэтгэл зүйч, сэтгэл засалчийн зүгээс ямар эмчилгээ хийдэг вэ?
Хурцадмал байдалд ороод эмгэг болсон тохиолдолд сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Бага зэрэг тодролтой гэж гарсан тохиолдолд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг.
Сэтгэл заслын эмчилгээ гэхээр яг ямар эмчилгээ байдаг вэ? Эм, дусал тариа байдаг уу?
Зөвлөгөө болон олон төрлийн аргаар эмчилж болдог. Хурцадмал болон эмгэг болсон тохиолдолд гаднаас ирж буй мэдээллийг хүлээж авах эцсийн бүлэгт алдаа гарч байна гэсэн үг юм л даа. Би ширээг цагаан өнгөтэй гэж хүлээж авч чадахгүй улаан гэж хүртэж хүлээн авч байна гэсэн үг. Улаан гэж хүлээж авсан учир буцаагаад буруу хариу үйлдэл үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр таван мэдрэхүйгээр мэдэрсэн мэдэрхүй маань юмсыг алдаатай хүртэж хүлээж авч байгаа учраас амьдрал дээр хүмүүстэй хэвийн ойлголцож амьдрах боломжгүй болж эхэлнэ. Асуулга, ярилцлага, зурган болон анкетын аргаар оношилдог. Тодорхой тохиолдолд эмийн эмчилгээтэй хавсардаг.
Эмгэггүй хүмүүсийн хувьд сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг тул зөвлөгөө тусламж аваад явж болно.
Өөрийгөө зан төлөвийн хурцадмал шинжтэй болж буйг мэдсэн үедээ заавал сэтгэл зүйч дээр очихгүйгээр хэвийн болох боломжтой юу?
Сэтгэцийн эмгэгийн хувьд боломжгүй. Сэтгэл зүйн асуудал бол иогаар хичээллэх дасгал хөдөлгөөн хийх, өөрийн дуртай зүлээ хийж өөрийгөө завгүй байлгах, ууланд алхах зэрэг нь үр дүнтэй байх тохиолдол их байдаг. Оношоо зөв олсон бол өөрт тохирох аргаа хэрэгжүүлж болно.