1. Эрт илрүүлэг
МУ-ын засгийн газар болон ЭМЯ-наас 5-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 241 мянга гаруй хүн хамрагдсанаас тэдгээр хүмүүсийн 45.5 хувь нь эмэгтэйчүүд, 54.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Байршлын хувьд Улаанбаатар 48 хувьтай, хөдөө орон нутаг 52 хувьтай байгаа аж. Эрт илрүүлэг хөтөлбөрийн зохион байгуулалт сайн хийж буй аймгууд нь Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Завхан гэлээ. Харин насны хувьд 0-15 настай хүүхдүүд 15 хувийг, 6-17 насныхан 58.7 хувь, 18-30 насныхан 6.9 хувь, 35-40 насныхан 7 хувь, 46-60 насныхан 6.7 хувь, 61-ээс дээш насныхан 5.7 хувийг эзэлж байгаа аж. Уг статискнаас харахад 18-аас дээш насныхан идэвхгүй хамрагджээ.
2. Ковид-19
Омикроны тав дахь давлагаа болох БА4 ба БА5 хувилбар хувилбар нь анх 2022 оны 3-р сард Өмнөд Африкд бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд сүүлийн 5 долоо хоногт уг өвчний тохиолдол тасралтгүй өсжээ. Өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд Омикроноор 6.3 сая хүн өвчилж, 11 мянган хүн амь насаа алджээ. Зарим улсад хөл хориогоо сэргээж эхлээд байна. АНУ-д өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр буюу 2,345 нас баралт бүртгэгдсэн. Манай улсад энэ оны долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр байгаа учраас BA.5 хувилбарын эзлэх хувь богино хугацаанд эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглалыг олон улсын эрдэмтэд гаргаж байна.
Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс харахад BA.4, BA.5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим байгаа. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-90 хувь руу орно. Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийнх биш гэдгийг анхааруулж байгаа" бөгөөд олон нийттэй холбоотой хөл хорио тогтоохгүй, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байна гэжээ.
Эх сурвалж: "ЭМЯ"