ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт боллоо. Уулзалтад дараах зүйлсийг дурдсан юм.
2021 онд МУ-д тоологдсон нийт малын 67.3 сая байжээ. Тухайлбал ямаа 26,3 сая, хонь 31.1 сая, үхэр 5 сая, адуу 4 сая, тэмээ 500 мянга. Өнөөдрийн байдлаар 24 сая төл мал хүлээж авсан бөгөөд нийтдээ 91,3 сая малтай болжээ.Манай оронд нэг малаас авах ашиг шимийн тоог ОУ-ын түвшинтэй харьцуулбал харьцангуй доогуур үзүүлэлтэй байгаа аж Тухайлбал сүүг нэг өдөрт ОУ-д5500-9500 литрийг саадаг бол Монголд 800-2200 литрийг саадаг. Франц улсаас 2017 онд 657 тооны мах, ноосны чиглэлийн хонийг импортолж үржлийн аж ахуй байгуулжээ. Мах, ноосны чиглэлийн үржлийн аж ахуйг хөгжүүлсээр тус аж ахуйгаас хээлтэгч, хээлтүүлэгчийг малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, нарийн ноост хонины үүлдэр, угсаа сайжрах, сайн чанарын мах бэлтгэх, жуулчдын зорилтот зах зээлд чиглэсэн нийтийн хоолны салбарыг дэмжих зэрэг ач холбогдолтой аж. Шувууны аж ахуйн хувьд 2000 онд дотоодын үйлдвэрлэлийн 30 хувийг хангаж байсан, импортын хэмжээ 59,5 сая хэмжээгээр 70 хувийг эзэлж байжээ. Харин өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрлэл 52 хувь, импортын хувь 48 болж өсжээ. 2020 оны түвшинд МУ дотооддоо 173 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, импортоор 163 саяыг оруулж иржээ. Өндөгний зах зээлийн хувьд дотоодын үйлдвэрлэл болон импортын хэмжээ адилхан 50 хувийг эзэлж байгаа аж. МУ-д сүүний үүлдрийн 5000, махны чиглэлийн 4000 толгой үхрийг импортоор оруулж ирэхээр төлөвлөжээ. Хонь, тахиа, гахайны аж ахуйг хөгжүүлэхэд нийтдээ 119,2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.