Г.Мөнхнасан: Сөрөг бодол эсийн түвшинд нөлөөлөх нь

Г.Мөнхнасан: СӨРӨГ БОДОЛ ЭСИЙН 

                  ТҮВШИНД НӨЛӨӨЛӨХ НЬ 

Харвардын сэтгэл судлаачид хүн өдрийн тал хугацаанд хийж буй зүйлээсээ өөр зүйл бодож өнгөрүүлдэг гэдгийг “Аз жаргалаа тэмдэглэ” апп ашиглан олон мянган хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар харуулжээ. 

Олон зүйлд сатаарч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх нь тархинд стресс үүсгэх шалтгаан болдог тул сэтгэл зүйдээ анхаарал хандуулахыг  онцолсон байна.

Сөрөг бодол хүртэл таны  эд эсэд хүчтэй нөлөөлдөг ажээ. 

Гутранги үзэлтэй хүнд хөгшрөлийн шалтгаант архаг өвчнүүд болох хавдар,зүрх судасны өвчин элбэг тохиолдож, хүндрэх явц нь энгийн хүнтэй харьцуулахад хурдан байдаг.

Сонирхолтой нь хувь хүний хичээл зүтгэл урт наслахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 

Хичээл зүтгэлтэй, мэрийлттэй хүмүүс өөрийгөө сөрөг зүйлд автахаас сэргийлж, 

өдөр тутмын амьдралын хэв маягтаа илүү хянамгай ханддаг тул урт наслахад тусалдгийг "Medicare" хөтөлбөрийн өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар баталжээ. 

Зарчимч хүн бусдаас 34 % илүү урт амьдардаг гэнэ шүү.

ГАНЦ Л ШӨНӨ ДУТУУ НОЙРТОЙ ЯВАХАД ...

Ядарсан хүний анхаарал төвлөрөл муудсан байдаг тул шинэ юм сурахдаа тааруу, ой тогтоолт саарахаас гадна бие махбодод стрессийн хариу урвал маш тод илэрдэг байна. 

Тиймээс хүн ганц шөнө л дутуу нойртой унтвал маргааш үдээс хойш нь кортизолын хэмжээ өндөрсөж, хоолны дуршлыг зохицуулдаг даавар, пептидын хэмжээ өөрчлөгдсөнөөс болж хоолны дуршил огцом нэмэгддэгийг баталжээ.

Нойр судлаач Чарлез Чайзлер өөрийн хамтрагчдын хамт унтахын өмнө цахим ном уншдаг хүн хэвлэм ном уншдаг хүнээс мелатонин нь 50%буурсан байдгийг нотолсон гэнэ.

Мелотинин багассан хүн өглөө  сэрэхдээ нойрмог, сэргэг биш байхаас эхлээд олон сөрөг үр дагавартай. 

Тэгэхээр хангалттай унтаж амарсан үед өлсөх мэдрэмж, сэтгэл хөдлөл аль аль нь бага байдаг байна. 

Эцэст нь хэрхэн яаж амьдрах нь таниас  хамаарах учир аль болох эрүүл амьдралын хэв маягыг бага багаар өөртөө дадал зуршил болгоорой гэжээ.