УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Өрийн удирдлагын стратегийг дараах байдлаар дүгнэж байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

2019-2022 онуудын өрийн удирдлагын стратегийг дараах байдлаар дүгнэж байна Энэ хугацаанд: 


-  Өмнө авсан байсан өндөр хүүтэй бондуудын бүтцийг сольж, хүүгийн зардлыг бууруулах зорилгоор “Nomad”, ”Century” гэсэн 2 бонд гаргасан. Өөрөөр хэлбэл эдгээр бондуудын мөнгө төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, ямар нэгэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулагдаагүй. 

-  Засгийн газрын баталгаа, арилжааны нөхцөлтэй зээл, дотоодод төгрөгийн зээл болон үнэт цаас огт гаргаагүй. 2016 онд Монгол улс зөвхөн дотоодод гаргасан бонддоо 650 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлж байсан бол одоо 150 тэрбум болж буурсан. 

-  Нэг ширхэг ч концессийн гэрээ байгуулаагүй. 

-  Нефть боловсруулах үйлдвэр байгуулах 1,3 тэрбум ам.доллар, дөрвөн эгнээ бүхий Дарханы замын 300 сая ам.доллар, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж барих 300 сая ам.доллар, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц байгуулах 300 сая ам.долларын гэх мэт зээлүүд нь Монгол улсын хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтуудад ашиглагдаж байна. 

Төсвийн алдагдлын хэмжээгээр өр үүснэ. Иймд Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр анхаарч ажиллах ёстой. Одоо Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ийн 50,7%-тай тэнцэж байгаа гэжээ.