ЕС асан С.Баяр: Ц.Зориг бол түүхэн хүн биш, аавынхаа нэрээр олз хайсан Оросын жирийн нэг бэртэгчин

Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг манай улсад ирсэн нь цахим орчин дахь хэлэлцүүлгийн гол сэдэв болов. Тэрээр Монгол хэлээр ярьдаггүй нь Монголчуудын дургүйцлийг хүргэдэг.

Тэгвэл байсхийгээд л манай улсад ирж байр аваад түүнийгээ зарчихаад явдаг зэрэг нь бас л иргэдийн эгдүүцлийг хүргэх болжээ. Энэ тухай цахим орчинд нэрт нийтлэлч Баабар зэрэг олон хүн бичжээ.

Ерөнхий сайд асан С.Баяр

Ю.Цэдэнбал гэх түүхэн хүнийг үнэлэх асуудлаар Баабартай санал би нийлдэггүй.
Түүхээ өнөөгийн өнцгөөс дүгнэх аргагүй. Гэхдээ "Юмжаагийн Цэдэнбал” гэх номыг би биш, Баабар бичсэн тул дүгнэх эрх түүнд бий. 

Ц.Зориг бол түүхэн хүн биш. Аавынхаа нэрээр амар олз хайсан оросын жирийн нэг бэртэгчин гэжээ.