Хянан шалгах түр хороо хаалттай хуралджээ

"Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.03.25/ хуралдаан 14 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ.

Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.