"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын хэлсэн онцлох ишлэлүүд

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр улс төрд иргэн ирсэнээ зарлаад удаагүй ч хөдөө орон нутагт ажиллан олон иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонсон мөн өөрийн хийж хэрэгжүүлэх ажил үйлсийнхээ талаар танилцуулаад байгаа нь өдөр бүр ажиглагдах төдийгүй анхаарал татах болсон билээ. 

Тэрээр хувийн хэвшилд төдийгүй улс эх орныхоо хөгжил дэвшилд амьдралынхаа 30 жилийг зарцуулсан хөдөлмөрч аав ээжийн дэргэд өсч хүмүүжсэн учир хэлсэн өгүүлбэр бүхнээс нь ажил хийдэг хэсэг нь сайхан амьдардаг болцгооё, нийтээрээ баяжицгаая, улсаа өнөөдрийнхөөс илүүтэй хөгжүүлцгээе гэх утга агуулга бүхий үгс байнга цухалзах. Тэдгээр нь ч иргэд олон нийтэд нилээдгүй таалагдаад буй нь анзаарагдсаар байгаа юм. 

Түүний хэлсэн ишлэлүүдээс та бүхэнд онцлон хүргэе.

Монгол Улс асаж, унтрахын зааг дээр байгаа цучил мэт байна. Үүнд хэт цахиур цохивоос "Монгол" гэсэн гал асна.

Монголын эсрэг аливаа бодлогыг бид сөрж зогсоно. Харин бурууг зөв болгоё гэвэл бүгдтэй хамтран ажиллана.

Хувийн хэвшлийнхэн дарга гэх давхаргыг тэтгэх гэж татвар төлдөггүй. Төрөөс үйлчилгээ авах гэж татвар төлдөг.

Улс төрөөс хамааралтай томилгоо, зөвшөөрлийг хууль эрх зүйн аргаар хязгаарлах ёстой. Би үүнийг зоригтой хийж чадна.

“Үндэстнээрээ баяжъя” гэх нэгэн зорилго дор эвийг нэгтгэж, хөгжлийг бадраасан, хүчирхэг Монголоо сэргээн цогцлоосон жил байх болтугай!   

“Үндэсний эвсэл” нь “үндэсний ардчилсан” үзэл баримтлалтай, “эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх” зарчимтай. “Үндэсний эвсэл” нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ.

“Үндэсний эвсэл” нь гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоог үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна.

Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэглэлд төвлөрсөн. Монголд хууль хүний царай хардаг. Төр төмөр нүүрээ үзүүлдэг “Ул”-ны тодотголтой доод нэгэн давхаргатай, төрийн нэрээр дургидаг “Улстөр”-ийн гэгдэх дээд нэгэн давхаргатай болсон байна. 
“Үндэсний эвсэл” нь авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.

70 сая мал буюу 36 Их наядын баялаг малчдад буй.

Эдийн засгийн үр ашигтай чиглэлээ зөв тодорхойлж, боловсролын бодлоготой уяснаар бид баялаг бүтээх хүний нөөцөө бэлдэх боломжтой.

Чаддагаа ажил болгох, чадахгүйгээ чаддагтай нь хамтарч бүтээнэ.

Би улсын хэмжээнд нэр дэвшинэ.

Үндэсний ардчилсан үзэл баримтлал гэдэг бол бид капитализмыг алгасахгүйгээр улс эх орныхоо ирээдүйг цогцлоон хөгжүүлнэ.

Бид заавал бусдын алдааг давтах албагүй. Ухаантай байх хэрэгтэй.

С.Данзангийн капитализмыг үл алгасах, үндэсний ардчилсан үзэл санаа монголчууд бидний бодол, сэтгэлд хоногшоосой.

Эмэгтэйчүүдийн эрхэлж буй хөлсгүй хөдөлмөрийг илүү үнэлдэг нийгмийг бий болгохоор зорих болно.

Эвсэх үзэл санаа миний хувьд шинэ юм биш. Би улс төрд орохдоо л бодож, хэрэгжүүлж ирсэн.

Би өс санаад өнгөрсөнтэй зууралдаад байдаггүй. Урагшаа харж ухаан зарж ирсэн. 

Авлига гэдэг бол эдийн засгийн буруу тогтолцоон дээд найрлаж байгаа шаазгайнууд. Бид хичнээн шаазгайг барьж хориод нэмэргүй. Овоог нь устах ёстой. 

Эдийн засаг, нийгмийн уялдаагүй байдлаас шалтгаалан ажлын талбарт шаардлагатай боловсон хүчин дутагдаж байна. 

Монголын эдийн засгийн тогтолцоо өнөөдөр хуучнаасаа салсан эсэх нь эргэлзээтэй. Бид тогтолцоогоо зөв тодорхойлоогүй цагт хичнээн сайхан бодлого дэвшүүлээд хэрэгжүүлэх боломжгүй байна. 

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” 

Төрийн эрх мэдлийг нэг улс төрийн намд төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, эвийг эрхэмлэнэ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан, баян чинээлэг амьдрахыг эрхэм болгоно.

Нэг улстөрч- Мянган мэргэжилтэн бодлого гэсэн зарчим баримтална.

Авлига, хулгайд холбогдоогүй хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг бол наад захын шаардлага.

Шударга ёсыг бий болгоё гэх эрмэлзэлтэй нэр дэвшигчийг манай эвсэл чухалчилна.