Өдөр, шөнийн урт тэнцэх өдөр 3-р сарын 20-ны Лхагва гаригт тохионо

Жил бүрийн хаврын улиралд дэлхийд тохиодог Equinox буюу өдөр, шөнийн урт тэнцэх өдөр 3-р сарын 20-ны Лхагва гаригт тохионо.
Энэ өдөр УБ хот орчимд нар өглөө 06:55-д мандаж үдэш 19:05 минутад шингэнэ.
Өдрийн үргэлжлэх хугацаа 12 цаг, шөнийн үргэлжлэх хугацаа 12 цаг тул латин хэлний "адил тэнцүү шөнө" гэсэн нэршлээр Spring Equinox гэж нэрлэж тогтжээ.

3-р сарын 20-ны өдөр УБ хот орчимд өдөртөө 0+2 градуст хүрч дулаарах бөгөөд үүний улмаас өвлийн хуримтлагдсан цас, мөс дахин хайлж эхлэх тул шар усны эрсдэлээс сэргийлнэ үү.

Н.Энхбаяр