ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ!

Ойрын 3 хоногтоо нийт нутгаар харьцангуй дулаан өдрүүд үргэлжилнэ. 
Баасан, Бямба гаригт ихэнх нутгаар цас орсны дараа хүйтний эрч нэмэгдэж төвийн бүс нутгаар өдөртөө -4-6 градус, шөнөдөө -12-16 орчим градусын хүйтэн байна.

Үүний дараа хангайн бүс нутгаар 3-р сарын 19-ны өдрөөс, УБ хот орчимд 20-ны өдрөөс эхлэн дахин дулаарч өдөртөө -2+2 градусын дулаан өдрүүд үргэлжлэх тул хуримтлагдсан цас, мөс хайлж шар усны үер тохиох магадлал өндөр болохыг анхаарна уу!