МАК-ийн Дэд ерөнхийлөгч Д.Хулан: Би нэг л жаргалтай амьтан харагдаад байдаг болтой юмаа

МАК-ийн Дэд ерөнхийлөгч Д.Хулан хэлье гэснээ хэлчихдэг бас чиг сошиалд идэвхитэй нэгэн.
Үззэл бодлоо илэрхийлээд бичих нь ч олон.
Тэрээр:
Гэмгүй юм шиг хирнээ цаанаа мафийн хатгаастай ийм юм хийхээр тийм юм хий, тэрэнд энэнд ингэж тусал гэсэн агуулгатай постууд явж байх юм. 
Би нэг л жаргалтай амьтан харагдаад байдаг бололтой юмаа? Тэгвэл зовлогоо зовоож л явдаг та нарын л нэг. Уг нь зовлон тоочдоггүй гэхдээ “элээсэн оймсоо тоолохуудаа…” гэдэг шиг, бас нэгийг бодож нэгийг тунгаана биз гэж бодоод яаж хуруу хумсаа хугалж байсанаабичье (гайгүй харагдаж байж болох юмаа? түүнийгээ дараа тоочноо).
Мөнгө угааж мөөг шиг олон чанаргүй барилга барьж зарсангүй. Нэг нь ч гэсэн дэлхийн хөгжилтөй хөл нийлүүлж байж хөгжилд хүрнэ гээд үйлдвэрүүдийн хажуугаар монголдоо гадаадад байгаа шиг мэдрэмж аваасай гээд 2010 онд 3 аялал жуулчлалын төсөл эхлүүлж эхнийхийгээ 13 жилийн дараа буюу 2023 онд л дуусгалаа.
2013 оны дэлхий даяарх эдийн засгийн хямрал тулгарахад хоншооргүй хамтрагчтай олон жил шүүхцэлдэж, амьдын там арбитраар явж,
2020 онд хийсээд ирсэн корона, Хүүгий маань хоржоонтой хэлмэгдүүлэлт зэрэг нь төслүүдийг 7 жилээр зогсоож билээ,
Үнэндээ бас уул уурхайн салбартаа түлхүү анхаарч аялал жуулчлалд төдийлөн хөрөнгө зарцуулж чаддаггүй байсан,
Эв эгзэгийг нь тааруулж, хадамд гарсан эм өөрийн эцэг эх, ах дүүдээ юм хүртээх гэж хэлж нэг, хэрэлдэж нэг, нууж нэг өгдөг шиг л юм болох нь холгүй л байлаа.
Хажуу хавиргаас газар тонох, зөвшөөрөл энэ тэрээ сар жилээр гацаах, чулуу хөөлгөх, гар харах гэх мэтийн гадаад тамаас гадна ажил хийдгээс өө гардаг, түүнийгээ багасгах гэж алхам дутам дотоод тамаар аялдаг.
Бидэн шиг хувьчлал тендер зээл авалгүй үйлдвэрүүд барьж сургууль цэцэрлэг, боловсролын хөтөлбөр гээд нийгмийн халамжийн хүрээнд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулалт хийсэн, хийж байгаа компани байхгүй!
Ард түмний татвараас халаасандаа  хийгээд зогсохгүй $33.800.000.000,00-н өрөнд оруулсан МАН, АН-д хүсэлтээ тавь л гэж хэлэхээс.