“Үндэсний Эвсэл-ийн тэргүүн Н.Номтойбаяр Завхан аймгийн Улиастай хотод эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэйгээ уулзжээ.
Энэ үеэр гишүүд алслагдсан аймаг дахь бараа, бүтээгдэхүүний өндөр үнэ, үйлдвэрлэлийг дэмжих боломж, ажлын байрны хүрэлцээ, орон нутагт дахь хэтийдсэн улс төржилт зэрэг асуудлаар санал солилцсон байна.